
Ногоон шугам төрийн бус байгууллагынхан хүүхэд багачууд, өндөр настан, жирэмсэн эхчүүд гээд агаарын бохирдолтод өртөх хамгийн эрсдэлтэй бүлгийнхэн дунд "Инээдэг маск" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ хөтөлбөрийн хүрээнд тэдэнд нанотехнологиор хийсэн амны хаалт тараахаар болжээ. Энэхүү амны хаалт нь бохирдлыг 99 хувь шүүх юм байна.
Нийт сургуулийн өмнөх насны 600, сургуулийн 1500, жирэмсэн эх, өндөр настан 5000 гаруй иргэнд агаарын бохирдлыг 99 хувь шүүх чадвартай нанотехнологиор хийсэн амны хаалт өгөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ