Залуус явган аялна

img

 

Монголын залуучуудын холбоо 2014 оныг “Нэгдье залуусаа” уриатайгаар бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа.  Тэгвэл гуравдугаар сарыг тэд клубүүдийн сар болгон зарласан. Он гарсаар МЗХ-ны дэргэдэх залуу дугуйчин, залуу сэтгүүлч, япон хэл сонирхогчдын клуб, залуу гоо зүйч, залуу наадгайчин, өглөөний хүн, номонд дурлагсдын клуб, англи хэл сонирхогчдын клуб, хөлбөмбөг сонирхогч залуусын клуб зэрэг 12 клубыг байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлжээ.

Тэгвэл энэ сарын  29-ний өдөр клубүүдээ тамга тэмдэгтэй болгох, мөн явган аялал зохион байгуулахаар болсон байна. Улмаар клубын гишүүдээ танилцуулж, спиртыг биш спортыг дэмжиж нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлэх зорилгоор Төр хурх, Цэцээ гүн, Манзушир гэсэн маршрутын дагуу явган аяллаар явахаар төлөвлөжээ.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ