“Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийг хүлээн авна
“Эрхийг бодитой болгох” Инчеоны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээ энэ сарын 26-28 нд Төрийн ордонд болох гэж байна. Энэ үеэр асаргаа сувилгааг хөнгөвчлөх болон бие даан амьдрахад зориулагдсан 30 орчим шийдлийг үзүүлэх аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратеги нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, боловсролд анхаарч амьдарч, ажиллах орчинг энгийн иргэдтэй адил тэгш болгохын тулд олон улсад дагаж мөрддөг баримт бичиг юм. Энэхүү баримт бичгийг хүлээн авч хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгох ажил үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Инчеоны стратегийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн ажил эрхлэлтийг сайжруулж,нийгмийн идэвхийг нь сайжруулах, тэдэнд хандсан дэд бүтцийг хөгжүүлэх юм.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс(ESCAP), Ази , Номхон далайн хөгжлийн бэршээлийн хөгжлийн төв(APCD), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Японы олон улсын хөгжлийн агентлаг (ЖАЙКА) олон улсын байгууллагууд болон ЭМЯ, ХЭҮК-той хамтран зохион байгуулах, Инчеоны стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд холбогдох талуудтай хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ийн конвенцийн хэрэгжилтийн асуудлаар бүс нутаг хоорондын туршлага солилцох юм.
Дашрамд дурдахад, Ази, номхон далайн бүс нутагт 650 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна гэсэн тоон үзүүлэлт бий. Харин манай оронд хөгжлийн бэрхшээлтэй 180 мянган хүн байдаг юм.
Ж.Мөнхзул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ