Нийслэлийн таван байршилд таксины зогсоол шинээр байгуулна
Энэ онд Улаанбаатар хотод таксины зориулалтаар таван зогсоол шинээр байгуулах юм. Нэг таксийн зогсоолд 3-5 такси зогсох боломжтой байхаар төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал, ХУД-ийн Жаргалант үйлчилгээний төвийн хойд талд, Баянгол дүүрэг Бичил хорооллын аркны баруун урд, хотын төв рүү чиглэлд, Сонгинохайрхан дүүрэгт Сүлжмэлийн автобусны буудлын зогсоолын ард талбайд, Хар хорин захын урд, Баянзүрх дүүрэгт Сандэй Плазагаас хотын төв рүү чиглэлд тус тус зогсоол хийхээр ажлын зураг гаргажээ.
,
Таксийн зогсоолын ажлын гүйцэтгэгчээр Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл шалгарсан байна. Зогсоол байгуулах ажил ирэх сараас эхлэх юм. Мөн энэ онд шинээр 9 байршилд нийтийн тээврийн автобусны зориулалттай талбай гаргахаар газрын асуудлыг шийдвэрлэсэн байна.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ