“Оюутан-цэрэг”-үүд тавдугаар сард эрүүл мэндийн үзлэгт орно

img

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Оюутан- Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/202 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ажиллана. Мөн энэ захирамжаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан бөгөөд шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргана. Төлөвлөгөөний дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдах оюутнуудын судалгааг гаргаж, тус оюутнуудыг эрүүл ирэх тавдугаар сард мэндийг үзлэгт хамруулах юм. Мөн 6-8 дугаар сарын хооронд шаардлага хангасан оюутан залуусыг цэргийн тусгай бэлтгэл сургалтад хамрагдах аж.

 ,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

лхагва:
за ашгvй залуучуудаа бас ингэж жааханч болов ходолгомоор байнасанж оюутны холбоо тэтгэвэр тэтгэмж чолоот цагаа онгорvvлэх газар мазар л нэхээд эрхэлж тоглох зvгээр л байж байх арга хайгаад байдаг залуу насанд чинь чолоот цаггvй байх еостой отолсон хойноо чолоот цагтай болно шvvдээ одоо манай залуучууд хоногийн 24цагийн 8-10ийг нь унтаж бас нэг 6-7 цагийг хичээл хийж байгаа нэртэй сууж vvргэлж хоолож ундалж дэмий чалчиж 3-4 цагийг тэгээд vлдсэнийг нь баардаж зурагт vзэж буйдан дээр хэтэж онгорvvлдэг оороор хэлбэл хол дээрээ зогсон явах мэтээр ганц ч цаг болдгvй автовусан орж ирээд л эмгэд хогшчvvлиэй сандал булаалдаад л зvтгэнэ шvv даан чарчаагvй
2014-03-26