"Төр, олон нийтийн оролцоо" зөвлөгөө болно

img

"Согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад төр, олон нийтийн оролцоо" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ. Уг үйл ажиллагааг  ХЗДХЯ зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 9-нд Соёлын төв өргөөнд хийх юм. Уг зөвлөгөөнөөр согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас хийж буй ажлын талаар хэлэлцэх аж. Мөн иргэдэд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, өсвөр үеийнхнийг архи согтууруулах ундаа хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, амьдрах ухааны ур чадвар эзэмшүүлэх зэрэг  асуудлыг хөндөн ярилцах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ