Түрүүлсэн байгууллагыг 15 сая төгрөгөөр урамшуулна
2014-03-26

Нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, нийслэл хотоо цэвэр цэмцгэр болгох зорилгоор Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс аж ахуй нэгж байгууллагуудын дунд “Хот сайхан бол сэтгэл сайхан” уриатай “Хөгжлийн түлхэц” уралдаан зарлалаа.

 

Уралдааныг тухайн ААНБ-ийн ашиглалтад байгаа болон ойр орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг хэрхэн тохижуулж, цэвэрлэснээр дүгнэх юм. “Хөгжлийн түлхэц” уралдааны дүнг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ирэх 12 сарын 15-нд шалгаруулах бөгөөд  цаашид жил бүр уламжлал болгон явуулна.

 

Шилдэг тохижилт хийж шалгарсан аж ахуйн нэгжийг байр эзлүүлэн нэгдүгээрт байрт 15 сая, хоёрдугаар байрт 10 сая төгрөг, гуравдугаар байрт 5 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулах юм байна. “Гадаад орчныг тохижуулах чиглэлээр хүмүүс ойлголт муутай байдаг. Тиймээс манай байгууллагаас мэргэжлийн туслалцаа өгөх боломжтой. Мөн ногоон байгууламжийн чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллладаг байгууллагуудтай холбож өгч болно” хэмээн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан онцолсон юм.

,

Ж.Мөнхзул

Shuud.mn
Сонин хачин
silver wood:
alban baiguullaga aj ahuin negj,huvi hund buh turliin mod but bolon zuleg tarij urguulj ugnu.mun zahialagchiin huselteer goyoliin helberjuulsen mod but tarina.olon jiliin turshlagatai "silver wood" company tanid uilchleh bolno.utas:99079944
2014-03-26