
Дэлхийн томоохон банкуудын нэг Германы Дойче банкны захиралд хаягласан нэгэн илгээмж тус банкны Франкфурт дахь төв байранд иржээ.
Гэтэл тус илгээмжийг банкны захидал, илгээмж агуулах хэсэгт задлах үед дотор нь гар хийцийн бөмбөг суурилуулсан байсныг олж тогтоожээ.
Азаар гар хийцийн бөмбөгний тэслэх төхөөрөмж ажиллагаагүй болсон байжээ. Илгээмжний буцах хаяг нь Европын төв банкны нэр дээр байсан гэнэ.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Нью-Йорк хот дахь Дойче банкны салбар оффисын хамгаалалтыг чангатгажээ. Нью-Йоркийн цагдаагийн газрын орлогч дарга комиссар Пол Брауны мэдэгдсэнээр тус салбарт ч мөн иймэрхүү халдлага тохиолдож болох талаар сэрэмжлүүлэг ирсэн ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ