Гамшгийн мэдээллийн дохиогоор ажиллах дадлага болно

img

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Сургалт, дадлагын үеэр Баянзүрх дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах юм. Сургууль дадлагын үеэр буюу Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

,

Дасгал сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийг нийслэл хот болон аймаг, орон нутгийн хэмжээнд ашиглагдаж байгаа зарлан мэдээллийн дуут дохиоллын тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг шалгажээ.

 

Мөн сургууль дадлагын үеэр зарлан мэдээллийн дуут дохиололын цамхаг суурилагдаагүй, сул сонсогдож байгаа алслагдсан дүүрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хүргэх юм байна.

 

Нийслэл хотын хэмжээнд хуучнаар иргэний хамгаалалтын зориулалтаар ашиглагдаж байсан “Серень” дохиололууд нь орчин үеийн зарлан мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байсан учраас Онцгой байдлын ерөнхий газраас Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технелогийн газартай хамтран “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүлж ОБЕГ-ын дэргэд Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийг нээн ажиллуулаад байгаа юм.

,

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийн хүрээнд Нийслэлийн 6 дүүрэгт шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын 40 цамхаг, МҮОНРТ, UBS, Монгол НD телевиз, Мобиком, Юнител компаниудын сүлжээ, Улаанбаатар фм 102.5, Авто радио фм 96.3, Гэр бүлийн радио фм 104.5, Лавайн эгшиг фм 97.5,   МҮОНР-ийн 1 дүгээр суваг, мэдээллийн сайт бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан ажиллах юм.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ