Киргизид эвслийн засгийн газар байгуулагдлаа
Киргизийн улс төрийн намууд нэгдэн, парламентад дийлэнх олонхийн байр суурь бүхий эвсэл байгуулжээ.Эвсэлд Киргизийн Социал-Демократ нам, Бүгд Найрамдах нам, мөн “Ата-Мекен” нам нэгдсэн байна. Дээрх гурван нам хүчин хоорондоо нэгдэн эвсэл байгуулснаар тэд парламентын 120 суудлаас 67-г нь эзэмшиж дийлэнх олонхи болжээ. Парламентад дийлэнх болсон эвслийн хүчин улсынхаа засгийн газрын тэргүүний суудалд Алмаз Атамбаевын нэрийг дэвшүүлэхийг хүсч байна. Атамбаев нь ерөнхийлөгч Роза Отунбаевын байгуулсан шилжилтийн түр засгийн газрын орлогчоор ажиллаж байсан юм. Ц.Одгэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ