Есөн настай охиныг залилж, гэрээс нь хулгай хийжээ
Баянгол дүүргийн 14-р хорооны 13а байранд есөн настай охиныг гэртээ ганцаараа байхад нь үл таних эмэгтэй “орон сууцны контороос явж байна” гэж худал хэлж гэрт нь ороод монетен, ээмэг, бөгж, зүүлт хулгайлсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.
Мөн энэ сарын эхээр Баянгол дүүрэгт гэртээ ганцаараа байсан найман настай хүүг залилж, гэрээс нь хулгай хийсэн хэрэг гарсан. Иймээс иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй, гэртээ ганцааранг нь орхихгүй байх, танихгүй хүнд хаалгаа тайлж өгөхгүй байхыг хүүхэддээ сануулахыг хууль хяналтын байгууллагаас анхааруулж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ