Кардашианг үнээ гэж доромжлов
“Vogue” сэтгүүлийн ирэх сарын нүүр хуудсыг чимсэн реппер Кейни Уэст, Ким Кардашиан нарыг хар ирвэс Наоми Кэмпбелл доромжилсон тухай “Hollywood.com” мэдээллээ. Наоми өчигдөр “Australia's The Morning Show” нэвтрүүлгийн үеэр залуу моделиудад хандаж “Би сануулж байна шүү. Хэрвээ дэлхийн алдартай сэтгүүлийн нүүрэнд гарахдаа Кейни Уэст, Ким Кардашиан нар шиг зургаа авахуулсан байвал би гарт тааралдсанаа шидэх болно. Энэ одоо юу вэ. Ким Кардашиан яг л үнээ шиг харагдаж байна. “Vogue” сэтгүүлийн уншигч түмнээс энэ дугаарыг худалдан авахгүй байхыг хүсье” гэжээ.
Хөтлөгч Кимийн талаар ингэж илэн далангүй ярьж байгааг асуухад тэрбээр “Ким Кардашиан бол үнээ. Би хэзээ ч түүнд атаархаж байгаагүй. Яагаад уур хүрээд байгаагаа мэдэхгүй байна. Зүгээр л тэр бүсгүй модель болохыг хүсч буй анхлан сурагч шиг харагдаж байна шүү дээ. Үзэгчид энэ нэвтрүүлгийг үзээд тэдэнд атаархаж байна гэж бодож магадгүй. Хамгийн сайхан нь би бол жинхэнэ супер модель болохоос үнээнүүдэд атаархаж явдаг модель биш” хэмээн хэлжээ.
Наоми Кэмпбелл өмнө нь Ким Кардашиныг цөөнгүй удаа шүүмжилж, реалити шоуг нь хэнд ч хэрэггүй хог хэмээн мэдэгдэж байсан юм. 2008 онд Наоми, Кейни Уэст нар сар орчим хугацаанд болзож байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ