Маколей Калкин дуу дуулав
“Гэртээ ганцаараа” цувралын од Маколей Калкин өмнөх найз бүсгүй Мила Кунист зориулж дуу дуулжээ. Канадын VIP хэмээх баараар үйлчлүүлж байхдаа тэрбээр “Мила Кунисыг санаж байна. Тэр жирэмсэн болж, удахгүй ээж болно. Миний анхны хайр бүтэлгүйтжээ. За за бүх зүйлийг мартаад Мила Кунис болон Эштон Катчер нарт баяр хүргэж дуу дуулахыг хүсч байна” гэж хэлжээ. Битлз хамтлагийн “Love Me Do” хэмээх дууг Маколей Калкин анхны хайртдаа зориулж дуулсан байна. Баараар үйлчлүүлж байсан хүмүүс “Калкин дуулж байхдаа уйлж байсан” гэж ярьжээ.
Маколей Калкин Кунис нар 2005 оноос болзож 2007 онд сүй тавьсан ч удалгүй салцгаасан юм. Мила Кунис салсан шалтгаанаа “Маколей Калкин хар тамхи хэрэглэж, архинд орсонтой холбоотой” гэж тайлбарлаж байсан юм. Тэрбээр 2012 оноос эхлэн Эштонтэй үерхэж хамт амьдрах болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ