Михаил Горбачев сонгуулийг шүүмжиллээ

img

ЗХУ-ын хамгийн сүүлчийн бөгөөд анхны ерөнхийлөгч асан Михаил Горбачев ОХУ-д болж өнгөрсөн сонгуультай холбоотойгоор санал бодлоо хэвлэлээр илэрхийлжээ. Тэрбээр улам бүр хүчирхэгжиж буй Орос улсад хөгжил дэвшлийнхээ баталгааг хангахын тулд сонгуулийн шинэ тогтолцоо, ардчилал, шударга байдал үгүйлэгдэж буйг сануулжээ. Мөн тэрбээр шинэ Орос улсад шударга сонгууль амин чухал хэрэгтэйг онцолсон байна. Энэ үгээрээ Михаил Горбачев одоогийн төрийн эрх баригчдыг шүүмжилсэн байна. Одоо Орост сонгуулийн дараа өрнөөд буй нөхцөл байдалд тун сэтгэл түгшиж буйгаа илэрхийлжээ. Орост сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсагчдын тоог янз бүрээр мэдээлж байгаа. Цагдаа нар 8000 орчим хүн жагссан хэмээж байгаа ч facebook-ээр явж байгаа мэдээлэлд ОХУ-ын нийслэлд сонгуулийн дараа 16000 орчим хүн жагсаал цуглаанд хамрагдсан нь энэ жилийн хамгийн томоохон хөдөлгөөн болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ