“Иргэний эрүүл мэндийн үндэсний анхдугаар чуулга уулзалт-2014” боллоо

img

Иргэний эрүүл мэндийн үндэсний анхдугаар чуулга уулзалт-2014”  өнөөдөр АСА циркэд боллоо.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэл ямар түвшинд явж байгаа талаар иргэдэд мэдээлэл өгөх, эрүүл амьдрах, ялангуяа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэвшилд сургах, эрүүл хооллолт, хөдөлгөөн, дадал зуршил, зөв бодлыг хэвшүүлэх нь энэхүү уулзалтын зорилго юм.

 Уг уулзалтын үеэр Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон бусад ТББ-ууд иргэдэд үйл ажиллагаагаа сурталчилж, эрүүл мэндийн зөвлөгөө өглөө.

Эрүүл мэндийн үндэсний анхдугаар чуулга уулзалтаар иргэн хүний өөрийнхөө эрүүл мэндийн өмнө үүрэг хүлээх “Иргэний үндэсний тунхаг”-ийг баталж, “Иргэн хүн өөрийн эрүүл мэндийн төлөө хариуцлага үүрнэ” уриалгыг гаргалаа.

Уг уулзалтад 21 аймаг 9 дүүргээс 2000 орчим хүн оролцсон юм.

Ж.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ