"Харандаан” түлш хомсдолтой байна
Утаа униар багатай, илч сайтай гэгддэг үртсэн шахмал түлш буюу "харандаан" түлш олдоц муутай, хомсдолтой байгаа гэнэ. Эл “харандаан” түлш нь удаан шатдаг төдийгүй илч сайтай учраас нэг шуудай нь дор хаяж хоёр өдрийн түлш болдог аж. Гэтэл сүүлийн үед цаг агаарын байдлаас үүдэн эрэлт ихэссэн ч олдоц муудсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ