Турк улсад “YouTube”-ийг хаалаа

img

Туркийн эрх баригчид “YouTube”-ийг хаасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус улсын Харилцаа холбооны зохицуулах хэлтэсээс “YouTube”-ийн эсрэг захиргааны арга хэмжээ авах шийдвэр гаргасан удирдлагуудтай хэлэлцээ хийж байгаа” хэмээжээ. Туркийн томоохон албан тушаалтанууд, Сирид цэргийн ажиллагаа явуулах талаар хэлэлцэж буй дуу бичлэгийг “YouTube”-д байршуулснаас үүдэн ийнхүү хориг тавьсан аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Туркийн тагнуулын албаны дарга, Гадаад хэргийн сайд, Зэвсэгт хүчний орлогч дарга нарын бичлэг “YouTube”-д байрлуулсантай холбоотой” гэнэ.

Туркийн дээд шүүх тус улсын нууцын зэрэглэл бүхий мэдээлэл “Twitter”-ээр  цацагдсан тул энэ сарын 21-ний өдрөөс эхлэн хэрэглэхийг хориглосон юм. Мөн шүүх ирэх сараас “Facebook”-ийг хаах шийдвэр гаргаж ч магадгүй гэв. Учир нь энэ сарын эхээр Ерөнхий сайд Рэжэп Эрдоган “Facebook” өсвөр үеийнхэнд буруу үлгэр дуурайлал өгч, ямар ч хяналтгүй мэдээлэл цацагддаг хэмээн хэвлэлийнхэнд ярьсан байна. Тэрбээр өмнө нь “Twitter” хуудсыг сөрөг нөлөө үзүүлж буйг анхааруулж, нийгмийн сүлжээгээр дамжуулан улс орны талаар хүмүүс худал мэдээлэл түгээдэг гэж буруутгаж байсан юм.

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mmmm:
turk amerikiin esreg zuw arga hemjee awjee tagnuuliin gazar n zuw ajillaj. ingeh heregtei. ene niigemd chin ajil hiih hun alga twitert ym biched fb zurgaa naagaad youtubeer video uzeed yamar hereg bna
2014-03-29