Юлия Тимошенко: Намайг Ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй
Украины экс Ерөнхий сайд Юлия Тимошенко ирэх тавдугаар сарын 25-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв. Тимошенко энэ тухайгаа “Украины улс төрд бугласан хог шаар, хууль ёс, дэг журам алдсан эмх замбараагүй байдлыг мэдэх улстөрч надаас өөр байхгүй. Украинчуудаа намайг Ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй. Та бүхний итгэлийг алдахгүй гэдгээ амлаж байна” гэжээ. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо маргааш ОХУ-д нэгдээд буй Крымийг буцаан Украины нэг хэсэг болгохоо энэ үеэр хэлжээ. Тимошенко 2010 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Януковичид ялагдсан юм.
Сэтгүүлчид түүнээс шоронд орж байсан хүн Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвших хориотой байдаг. Шүүхээс энэ талаар ямар шийдвэр гаргасан талаар асуухад Тимошенко “Би хохирогч” хэмээн хариулжээ. Хэдхэн хоногийн өмнө Германаас эх орондоо ирсэн Тимошенко эмчилгээгээ сайн хийлгэснээр тэргэнцэрээ таягаар сольсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ