Залуучууд явган аялалд гарлаа
Монголын залуучуудын холбооноос энэ сарыг “Клубуудын сар” болгон зарласан байна. Өнөөдөр тус холбооны дэргэдэх “Явган алхагчдын клуб”-ын өдөр юм байна. Тиймээс уг клубын болон бусад клубын залуус явган аялах сонирхолтой залуучуудтай нэгдэн “Төр хурх”, “Цэцээ гүн”, “Манзушир” чиглэлд явган аялалд гарсан.
Одоогийн байдлаар МЗХ-ны дэргэд “Залуу дугуйчин”, “Залуу эмэгтэйчүүд”, “Залуу бүжигчин”, “Залуу сэтгүүлч”зэрэг 15 клуб байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа аж.
,
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ