Дунд голын гүүрийг засварлана
Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Ажилчны гудамж, Дунд голын хос гүүрийн хуучин гүүрийг /баруун талыг/ ирэх сарын 01-ний өдрөөс гурван сарын хугацаанд хааж, засварлахаар болжээ. Тиймээс зүүн талын гүүр сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулагдахаар болсон байна. Мөн ХААИС-ийн зүүн хойд уулзвараас Зайсан толгойн зүүн хойд уулзвар хүртэлх авто замыг ирэх даваа гаригийн 10:00 цагаас тавдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд зорчих хэсгийг бүрэн хааж, зам засварын ажил хийхээр болжээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ