
Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээгээр эрчим хүчний хөнгөлөлтөд төвийн 6 дүүргийн 31000 өрх хамрагдах аж. Мөн тус албанаас гаргасан мэдээгээр Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 50 хорооны 70 мянган өрхөд бүрэн шаталттай зуух олгохоос өнөөдрийн байдлаар 32 мянган өрхөд олгоод байна гэнэ. Түүнчлэн 10 мянган өрхөд гэрийн дулаалга, 3000 өрхөд үүдний пин, 2300 өрхөд дулаан баригч, утаа шүүгч, 60 айлд шалны халаалт, 90 айлд хөшигний халаагуур олгоод байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ