Бохир усны шугамыг засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ
Ннийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгын бохир усны цэвэрлэх байгууламж эвдэрсний улмаас бохирын ус хальж, тус дүүргийн 9, 17 дугаар хорооны иргэдийн амьдарч буй хашаа руу ороод байгаа. Бохирын усыг зайлуулах, урсгалын чиглэлийг өөрчлөх, шинээр далан барих, бохирдсон талбайг ариутгаж цэвэрлэх ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад үүрэг болгожээ.
Бохирын усыг зайлуулах, шинээр далан байгуулах, бохирдсон талбайг ариутгаж цэвэрлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 68 400 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр болжээ.
.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ