Бичигтийн хөгжлийн бодлогыг боловсруулж байна

img

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Бичигт хилийн боомтыг цогцоор нь хөгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

ах

Бичигт боомтын хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсэг ажлаа ирэх долдугаар сарын нэгний дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж. Уг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахалжээ.

өа

Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Бичигт-Зүүн хатавч боомтод ажиллахдаа боомтын үйл ажиллагаа, хэтийн төлөв, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бодлогыг газар дээр нь хэлэлцжээ. Бичигт боомт нь авто болон төмөр замын асуудлуудаа ойрын хугацаанд шийдсэнээр Ази- Европыг холбосон замтай болохоос гадна далайд гарах хамгийн дөт гарцтай болно.

өа

Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчлах үеэр Сүхбаатар аймаг БНХАУ-ын Ляонин мужтай байнгын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурсан.

ах

Уг санамж бичгийн дагуу Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь энэ сарын 1,2-нд Ляонин мужид далайн боомтын асуудлыг хэлэлцэх албан ёсны айлчлалаа хийх юм байна.

өа

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
novshnuud japanii tsumiin haygdaliig oruulj ireh boomtoo.beldej bn. uhej dald ortsgoogooch!!! ta nar eniig hvel unah unahdaa mash changa unah bolno doo!!!!!
2014-03-31