Каддафигийн хүү Ливийн ард түмнээс уучлалт гуйв
Энэ сарын 12-нд Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү Саади Каддафиг Нигер улс Ливид шилжүүлж өгсөн билээ. Тус улсын Засгийн газрын тэргүүн Аль Зиданы тушаалаар Каддафийн хүү Саади Каддафиг Трифоли хотод байрлах, тусгай хамгаалалттай шоронд хорьж буй. Саади Каддафи өчигдөр Ливийн “Libyan state TV”-ээр ард түмнээсээ уучлалт гуйж, аавынхаа эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа мэдэгджээ.
Тэрбээр “Ливийн ард түмнээс уучлалт гуйж байна. Миний аав Муаммар Каддафи агуу удирдагч байсан. Харамсалтайгаар амиа алдсан ч гэлээ дэлхийн заналхийллээс Ливи орныг хамгаалсан дайчин эр байсан юм. Та бүхэн ингэж ярьсны минь төлөө буруутгах байх. Тэгэхдээ Ливийн ард түмнийг энэ бүхнийг мэдээсэй гэж хүслээ” гэжээ.
Саади Каддафи Нигер улсаас Ливи улсад ирсэн өдрөөсөө Засгийн газрын тэргүүнд хүсэлт гаргаж, телевизийн тусламжтай ард түмэнтэйгээ уулзах хүсэлт гаргаж байсан юм. Аль Зидан энэхүү хүсэлтийг хүлээн авч ийнхүү Саади Каддафиг ярилцлага өгөхийг зөвшөөрсөн аж. Саади Каддафи Италийн “Перужа” болон “Удинезе” багт тоглож байсан мэргэжлийн хөлбөмбөгч, Ливийн армийн хурандаа байсан юм. Тэрбээр эцгийнхээ дэглэмийг нуран унасны дараа Нигер лүү зугтсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ