С.Оюун Чехэд айлчилж байна
БНЧУ-ын Байгаль орчны сайд Р.Брабец-ийн урилгаар Монгол Улсын Байгаль Орчин Ногоон Хөгжлийн сайд С.Оюун энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийж байна.
gh
Айлчлалын хүрээнд үеэр БОНХ-ийн сайд С.Оюун Чехийн Байгаль орчны сайд Р.Брабец, дэд сайд Я.Криж-тэй тус тус уулзалт хийх юм. Мөн БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Байгаль орчны байнгын хорооны дарга Р.Бөхниш болон тус хорооны гишүүд сайд С.Оюун сайдыг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох аж.
gh
Түүнчлэн айлчлалын хүрээнд БНЧУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Тахийг Монгол улсад эргэн нутагшуулах” болон бусад зарим төслүүдтэй танилцах юм байна.
gh
Чехийн нөөцийн нефтийн бүтээгдэхүүнийг ачих, буулгах хэрэгсэл, хадгалах сав, дамжуулах хоолойн удирдлагын төв, “Ойн академи” болон Карлын Их Сургуулийн Байгалийн шинжлэх ухааны сургуульд тус тус зочлох ажээ.
ха
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ