Нийслэл орчмын хяналтын албан хаагчдыг буулгажээ

img

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад тусгай албан хаагчид ажиллан, ариутгал халдваргүйжүүлэлт хийж хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл Улсын Онцгой комиссийн шийдвэрээр уг албан хаагчдыг буулгасан байна.

Ингэснээр нийслэл орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодоор тусгай хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтгүйгээр нэвтрэхээр болж байгаа юм.

Байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэгт  хэв журмын цагдаа болон замын цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн албан хаагчид ажиллаж байсан.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muugii:
deerhi gar yasan saihan *j bainaa 4sariin 27 nd 4 dehid dundgovi yavahad nisehiin tendeh baisan butsaj irehdee choiroor irsen bas baij baisan harin hagas saind yavsan chini alga boltson bsan shde
2014-03-31
ubirgen:
аль эрт буугаа биз дээ. одоо болтол ажиллаж байгаа гээд мөнгө аваад байсан юм уу. энэ төрийнхөн ална шүү.
2014-03-31