Архигүй монголын төлөө нэгдлээ

img

Ерөнхийлөгчийн тамгын газар, “Архигүй Монголын төлөө хамтдаа” үндэсний сүлжээнээс хамтран  Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Архигүй Монголын төлөө хамтдаа” 1 сарын лекцийн аяныг  орон нутагт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн төдийгүй  цаашид дахин уг арга хэмжээг үргэлжлүүлэх санал санаачлага иргэдийн зүгээс гарсантай холбоотойгоор  нийслэлийн бүх дүүргүүдэд энэ арга хэмжээ өрнөж эхэллээ. Орон даяар амжилттай өрнөж эхэлсэн  энэхүү аянд Баянзүрх дүүрэг нэгдэж  удирдах ажилтнуудын дунд соён гэгээрүүлэх лекц сургалтыг зохион байгууллаа.  Түүнчлэн Баянзүрх дүүрэг архигүй хамт олон болохын төлөө уриалгыг гарган ажилчдынхаа дунд  дэвшүүлэн тавьсан бөгөөд энэхүү арга хэмжээг цаашид зөвхөн төр захиргааны байгууллагын ажилтан албан хаагч төдийгүй дүүргийнхээ иргэдийгч мөн архи дарснаас татгалзаж “Архигүй дүүрэг болъё”  гэсэн уриалгыг гарган ажиллаж байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

100 huv demjij baina arhi uusan harahaar l dotor muuhairah um
2011-12-08