Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмийн Жи Ти Эс Адвокатс (GTs Advocates) хуулийн фирмтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ дуусгавар боллоо
Хоган Ловеллс олон улсын хуулийн фирм Жи Ти Эс Адвокатс хуулийн фирмтэй байгуулсан хамтран ажиллах гэрээг 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дуусгавар болголоо.
Хоган Ловеллс болон Жи Ти Эс Адвокатс хуулийн фирмүүд нь 2010 оны 8 дугаар сард хамтын ажиллагааны гэрээ байгуулсан болно.
Хоган Ловеллс олон улсын хуулийн фирмийн Монгол улс дахь салбар болох Хоган Ловеллс (Улаанбаатар) ХХК нь 2011 оны 8 дугаар сард холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл олгосны дагуу хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэйгээр байгуулагдсан билээ.
Ийнхүү байгуулагдсанаас өмнөх болон дараах хугацаанд Хоган Ловеллс болон Жи Ти Эс Адвокатс хуулийн фирмүүд нь тус тусдаа, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн болно.
Хоган Ловеллс болон Жи Ти Эс Адвокатс хуулийн фирмүүд нь удаан хугацаанд, харилцан хамааралгүй, бие даасан үйл ажиллагаа эрхэлж буй бодит нөхцөл байдлыг харгалзан хамтын ажиллагааны гэрээг албан ёсоор цуцалсан болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ