Хулгайн хэрэг буурахгүй байна

img

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Цагдаагийн байгуулагад 163 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдснийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Гэмт хэргийн шинжтэй эдгээр үйлдлийн 125-д нь цагдаагийн байгууллага цаг тухай бүрт нь эзэн холбогдогчийг олж тогтоосон ба хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын  ажиллагаанд явагдаж байна. Харин бусад хэрэг буюу иргэд цагдаагийн байгуулагад хугацаа хожимдож өгсөн, өргөдлөөр мэдэгдсэн мэдээллүүдийн хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээд явж байгаа аж.

“Амралтын өдрүүдэд гарсан гэмт хэргүүдийн хувьд хулгай, танхайн гэмт хэргийн гаралт буурахгүй байх нь ажиглагдаж байгаа болохоор иргэд өөрийн эд хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгаа юм. Мөн танхайрах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэх, болж өгвөл хэрэглэхгүй байх шаардлагатай байна” гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн ярьсан.

Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг энэ амралтын өдрүүдэд нэлээдгүй бүртгэгджээ. Нийт 50 гаруй гэмт хэрэг бүртгэгдснийг Замын цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа аж. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто осол хийсэн, холбогдсон тохиолдол байгаа учраас архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

agii:
za ta narchaddag yum bol uursduu hilee mana oke ! iiim miya ereenii huuchin daavuugaar hiisen tsergiin huvtsas tavij ugchuud tegeed army tsergiin hyn duugai tevcheertei bh heregtei gej yridagaa boli! yu yum ta nar 1 bid hilee manuulah gej tsergiin alba hiliin tsereg gej blgadag bolhoos shorongiin haranhui uruund hashigduulah yl sonsson garuud bish ! albanii yum hamgiin chanartai bh yostoi terniig l hereglej bj tsaashid alba haana shyy! hangaj chadahgyi yjirsen moorgiin yum shig huvtsas hen shahaad bna heleedeh ta nar aan ! hurdal ...ymar kompani hen gedeg * hariutsaj bgaa n todorhoi ezenteil bgaa shyy! hohichin shyy novshnuudaa!!!
2014-04-01
zuvshuurtsun:
hulgai hiih zuvshuurultei sh de .hudulmuriin hulsnuus doosh hulgaid eruu uusdeggui.
2014-04-01
......:
тэмуужин билэгт 2 цагдааг дампууруулсан юм чинь яалаа гэж хулгай буурах вэ дээ. одоо олон хэргууд улам ихсэнэ.
2014-03-31
схд 14-р хороо :
схд --ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт машины цонх хагалж хулгай хийдэг хэсэг хүмүүс байх юмаа.цагдаад хэлэхээр та нар машинаа өөрсдөө харж хандаж бай гэдэг.машинаа манаад машина дотороо амьдрах болж байна аа даа яах вэ хэлээд өгөх хүн байна уу
2014-03-31
схд 14-р хороо :
схд --ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт машины цонх хагалж хулгай хийдэг хэсэг хүмүүс байх юмаа.цагдаад хэлэхээр та нар машинаа өөрсдөө харж хандаж бай гэдэг.машинаа манаад машина дотороо амьдрах болж байна аа даа яах вэ хэлээд өгөх хүн байна уу
2014-03-31
hulgai buurna:
200000 myangiig hulgailsan huniig 2000 torgood yavuulaad baihaar chin yaj hulgai buurah ve dee.
2014-03-31