Улсын хэмжээнд төл бойжилт 99.7 хувьтай байна

img

Улсын хэмжээнд энэ оны эхээр 19.4 сая хээлтэгч мал тоологдож, үнээс 15.5 сая төл мал хүлээн авна хэмээн тооцсон. Тэгвэл 21 аймаг, нийслэлээс авсан мэдээллээр одоогоор 3 сая 634 мянга 816 эх мал төллөж, 3 сая 642 мянга 923 төл мал бойжиж байна. Үүнээс 12.4 мянга нь ботго, 10.5 мянга нь унага, 50.9 мянга нь тугал байгаа бол сая 740 гаруй мянган хурга, сая 800 гаруй мянган ишиг хүлээн авсан байна.

,

Ингээд улсын хэмжээнд төл бойжилт 99.7 хувьтай явж байгаа  талаар ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлсэн юм. Мөн энэ онд 5624 хурга ихэрлэжээ. Түүнчлэн Баянхонгор аймгийн Шинэжинст сум болон Увс аймгийн Наранбулаг суманд ингэ ихэрлэсэн нь “Энэ жилийн өнгө сайн гарч байна” хэмээн малчид билэгшээж буй аж.

,

Аймгуудаар авч үзвэл мал төллөлт энэ сарын 29-ний байдлаар Ховд аймагт 60 орчим хувьтай, Баян-Өлгий аймагт 47 хувь, Говь-Алтайд 37 хувь, Дундговьт 30 хувь байгаа бол бусад аймгуудад 30 хүрэхгүй хувьтай байна. Том малын зүй бус хоргодлын тухайд улсын хэмжээгээр 50 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзэлж буй юм байна.

.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ