Монголын сурагчдын бахархал болсон Отгонтэнгэр Их сургууль
Монголын сурагчдын бахархал болсон шилдэг их сургуулиар Отгонтэнгэр Их Сургууль тодорлоо. Монголын сурагчдын холбооны 10 жилийн ойн хүрээнд Монголын сурагчдын бахархал болсон шилдэг их сургуулийг шалгаруулах, сурталчлах зорилгоор шилдэг 10 сургуулийг тодруулж олон нийтэд зарласан байна. Уг сургуулиудыг төгсөх ангийн сурагчдын дунд анкетийн болон асуумжийн аргаар авсан судалгааны үр дүнгээр шалгаруулсан аж.
Шалгаруулалт:
1. Тухайн сургуулийг төгсөгчдийн ажлын байраар хангагдсан тоо
2. Сургуулийн боловсролын чанар, чансаа
3. Шинэлэг санал санаачилга
4. Олон улсын хамтын ажиллагаа зэрэг нөхцөлүүдийг үзсэн байна.
Уг санал хураалтад 50 гаруй сургууль оролцсон байна. Арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн гишүүн Ц.Баатархүү, Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, шилдэг 10 сургуулийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс, ЕБС-ийн сурагчид оролцлоо. Шагнал гардуулах үйл ажиллагаа 2014 оны 03 сарын 28-ны өдөр UB паласын их танхимд болсон бөгөөд шилдэг сургуулиудын танилцуулга, мини үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ