Намын гишүүдийг тамхи татахыг хориглов
БНХАУ-ын Коммунист намын гишүүдийг тамхи татахыг хориглосон тухай “Синьхау” агентлаг мэдээллээ. Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн олон нийтийн газар болон сургууль, цэцэрлэгээс 100 метрийн орчинд тамхи худалдаалж, хэрэглэхийг хориглохоор болсон юм. Энэхүү хуулийн хүрээнд комминуст намын 150 мянга гаруй гишүүнийг тамхи татахыг хориглож, албан тасалгаанд тамхи татсан тохиолдолд нэг сарын цалингаар нь торгохоор болжээ. Комминуст намын хэвлэлийн албанаас “Ард түмэндээ үлгэр дууриалал үзүүлдэг комминуст намын эрхэм гишүүд тамхинаас татгалзаж эхэллээ” хэмээн мэдэгджээ.
Бээжин хотын дарга “Тамхи татаад баригдсан комминуст намын гишүүдийг “China_dontsmoke/parlament.cn” хаягт мэдэгдэх боломжтой” гэж ярьжээ. Тус улсын Ерөнхийлөгч Си Жинпин 2014 оныг агаарын бохирдол болон авлигатай тэмцэх жил болгож зарласан юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногооос эхлэн Европын 10 улсад улс төрийн айлчлал хийж байгаа билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ