Виталий Кличко нэрээ татлаа
Дэлхийн аварга боксчин Виталий Кличко ирэх тавдугаар сарын 25-нд болох Украины Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн тухай “Trud.ru” мэдээллээ. Тэрбээр “Сонгуулиас нэрээ татлаа гээд улс төрийн орхиж буй хэрэг биш. Би Ерөнхийлөгч болоход туршлага минь дутаж байгаа гэдгийг ойлгож, эр хүн шиг нэрээ татлаа. Украины ард түмэн минь сонголтоо зөв хийж, ирээдүйгээ шулуун дардан байлгах хэрэгтэй. Би Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдээс Юлия Тиминшонког дэмжиж байгаа. Энэ бүсгүй Украинд хэрэгтэй” гэжээ.
Ийнхүү Украины Ерөнхийлөгчийн сонгууль Петро Порошенко болон экс ерөнхий сайд Юлия Тимошенко нарын хооронд болох нь тодорхой болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ