Өнөөдөр болох үйл явдлын тойм
09.00 цагт Барилгын чанар, аюулгүй байдлын сарын аяны нээлт болно.
5
МАХН-ын төв байранд
11:00 цагт МАХН-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба сэтгүүлчидтэй уулзалт хийнэ. Цаг үеийн асуудлаар хариулт өгөхөөс гадна Э.Эрдэнэжамъян сайдын талаар албаны хариу өгнө.
5
“Шүүх эрх мэдлийн байгууллагын төв”-д
11:00 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хурал хийнэ. Уг хурлын үеэр тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагаа, нээлттэй, ил тод байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар мэдээлэх юм. Мөн захиргааны хэргийн шүүхээр хамгийн түгээмэл шийдвэрлэгддэг маргаан болох газрын маргааныг хэрхэн шийдвэрлэж буй талаар мэдээлэл өгнө.
5
Монголын хуульчдын холбооны 304 тоотод
13:00 цагт "Нийтийн эрх зүйн хэм хэмжээний хэрэглээ, анхаарах зарим асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг болно.
5
Ардчиллын ордонд
15:00 цагт “Ардчилал” сонины нэрэмжит хэвлэл мэдээллийн байгууллагуудын волейболын аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөний хурал болно.
5
СТӨ-нд
19:00 цагт Хошин урлагийн продакшнуудын “Инээдмийн баяр”-т зориулсан улаан хивсний ёслол, хошин шогийн тоглолт болно.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ