Йинглак Чинаватийн биед халджээ
Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинаватийг мэдүүлэг өгөхөөр явж байхад багтай этгээд халдаж, хөлийг нь гэмтээсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд энэхүү хэргийг сөрөг хүчний хүмүүс үйлдсэн хэмээн таамаглаж байгаа юм. Бангкок хотын цагдаагийн дарга Тавтиран Эхарчин “Ерөнхий сайдад халдсан этгээдийг заавал олох болно. Гэмт хэрэгтэн ямар зорилготой байсан ч буруу алхам хийлээ” гэж мэдэгджээ.
Йинглак Чинават энэ тухай хэвлэлийнхэнд “Маш их балмагдаж байна. Миний амь насанд хоёр дахь удаагаа халдах гэж оролдлоо. Би шүүхийн танхим руу орохоор явж байхад намайг хэн нэгэн дуудсан. Юу болсныг санахгүй байна. Туслах минь ирж намайг босгоход миний хөл тэсвэрлэхийн аргагүй өвдөж байсан. Эмчийн хэлсэнээр намайг түлхэж унагахад би хөлөө эвгүй дарсан байх” гэжээ.
Тус үйл явдлын улмаас Йинглак Чинаватийн шүүх хурлыг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргаж, түргэн хугацаанд гэмт этгээдийг олохыг тушаасан байна. Шүүхээс түүнд авилга авсан хэргээр буруутгаж буй. Шүүх хурлыг хойшлуулсанаас үүдэн Бангкок хотод уурлаж бухамдсан иргэд Йинглак Чинаватраг шүүхийн өмнө хэргээ хүлээхээс айж жүжиг зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ