Медведев Крымд айлчлав
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өчигдөр Крымд айлчилсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Медведев Крымийн нийслэл Симферопольд хотод тус улсын Засгийн газрын гишүүдтэй уулзсаныхаа дараа ОХУ-ын Крымд байрлаад буй армийн дайчидтай уулзаж, санал бодлыг сонссон байна. Тус улсын 2000 гаруй цэрэг Крымийн хил орчимд байрлаад байгаа юм.
Ерөнхий сайд “Twitter” хуудсаараа дамжуулан “Энэхүү айлчлалын гол зорилго нь тус хойгийг хэрхэн хөгжүүлэх тухай орон нутгийн Засгийн газартай санал бодлоо солилцож, зөвлөлдөхөд чиглэж буй” хэмээн жиргэжээ. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Миний бодлоор Крымд өөрчлөлт хэрэгтэй байна. Оросын Засгийн газар Крымд туслалцаа үзүүлэх болно” гэжээ.
Дмитрий Медведев өнөөдөр Крымд үйл ажиллагаа явуулдаг Оросын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, соёлын арга хэмжээнд оролцохоор болсон байна. Түүнийг Крымд айлчлаж буйтай холбогдуулан Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинов биечлэн уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ