Газар өмчлөлийн хүсэлтийг хүлээн авах хугацаа хойшлов

img

Энэ жил нийслэлийн иргэдэд гэр бүлийн зориулалтаар 52 байршилд шинээр газар өмчлүүлэхээр болсон. Газар өмчлөх хүсэлтэй иргэд өргөдлөө өгөхдөө заавал өөрийн биеэр ирж өгөх шаардлагагүй,  Нийслэлийн өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хуудсанд хандахад болох юм байна.

,

Иргэдийн хүсэлтийг хүлээн авсаны дараа сугалаагаар газрыг өмчлүүлэх юм. Энэ газар өмчлөлийн ажлыг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх байсан боловч тодорхой шалтгаанаар хойшлуулах шаардлагатай болжээ. Учир нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас шинээр олгогдох 52 байршилд хийгдэх ёстой хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг хараахан хийгдэж дуусаагүй тул нэг сарын хугацаатайгаар түр хойшлуулжээ.

,

Иргэдээс хүсэлт хүлээн авах цахим программыг Нийслэлийн мэдээлэл технологийн газраас бэлэн болгон хүлээгэн өгсөн. Харин хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтэст ирснээр иргэдийн саналыг авч эхлэх боломжтой болох юм.

 ,

Д.Цэцэг

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gerelee:
namd haryatai neled hvmvvs barag 2 dah gazraa avch bhad ard irgediinh boloodvi l geh yuma tegej bgad johon jalga sudag uuliin oroi l bidend vldeh bh da
2014-04-17
учир байна:
за амгалан тайван байцгаа аль ашигтай газруудаа эхлээд өөрсөндөө хуваарьлах гэж их том ажил ундраад байна үлдэгдэлий нь та нартаа шудрагаар тараагаад өгнөө санаа зоволтгой
2014-04-01
aav ni:
hudalch baatriinhan
2014-04-01
hhhhhhhhhhhhhh:
ingeed hoishluulaad horoo nairluulaad baidag sh dee
2014-04-01