Ким Кардашиан: Надад атаархах хэрэггүй. Би энэ амьдралыг өөрөө л бүтээсэн

img

Реалити шоуны од Ким Кардашиан өнгөрсөн 26-ны өдөр “CNN” агентлагт сонирхолтой ярилцлага өгчээ.

6

-Та харж байна уу. Миний гарт “Vogue” сэтгүүл байна?

-Тиймээ. Үнэхээр гайхалтай байна. Өнгөрсөн сарын сүүлчээр “Vogue” сэтгүүлийн редакциас Кейни бид хоёрын зургийг авахыг хүсч буйгаа илэрхийлсэн юм. Бид хоёр ч дуртайяа зөвшөөрсөн. Яагаад гэвэл “Vogue” сэтгүүл гайхалтай сэтгүүл шүү дээ. Энэ саналаас татгалзсан бол өөрийгөө насан туршдаа зүхэх байсан байх.

6

-Тэгээд л боллоо гэж үү. Алаг нүдэн Нори хаанаас гараад ирсэн юм бэ?

-Миний охин уу. Нори бид хоёртой хамт сэтгүүлийн зургийн өрөөнд хамт ирсэн юм. Харин сэтгүүлийн редакци охиныг минь хамтдаа нэг үгээр, гэр бүлээрээ зургаа авахуулахыг хүссэн. Би эхлээд татгалзсан ч дараа нь зөвшөөрсөн. Зүгээр л охиныхоо ирээдүйг бодоод л. Охин минь 18, 20 хүрээд өөрийнхөө нэг нас ч хүрээгүй байхдаа авахуулсан сэтгүүлийг хараад гэр бүлээрээ бахархах байх гэж бодсон.

6

-Та энэ асуултад битгий гомдоорой. Ажиглаад байхад охиныхоо бүх шийдвэрийг аав Кейни Уэст бус та ихэвчлэн гаргах юм. Та хоёр албан ёсоор гэрлээгүй учир та үргэлж охиныхоо өмнөөс шийдвэр гаргахаар тохиролцсон юм уу?

-Үгүй дээ. АНУ бол ардчилсан улс. Бусад улс оронд ямар байдгийг мэдэхгүй л дээ. Тэгэхдээ АНУ-д нэг хүнээс хүүхэдтэй боллоо гээд бүх асуудлаа хүүхдийнхээ аавд хариуцлага хүлээлгэхийг хүсдэггүй бардам эмэгтэйчүүдтэй улс. Та эргэн тойрноо хараач. Ямар олон эмэгтэй хүүхдүүдийнхээ өмнөөс шийдвэр гаргаж буйг. Харахад л  10 хүүхэд тутмын 9-ийнх нь ээж бие дааж шийдвэр гаргаж байна. Тиймээс л энэ бүх хууль бус амьдралын хуулиуд надад үйлчлээд Кейнигээс урьтаад шийдвэр гаргадаг байх. Заримдаа ээж гэх нэр шийдвэр гаргагч гэх нэрээр солигдоод байгааг мэддэг. Энэ бүх асуудлаас болоод л эрэгтэйчүүд амьдралд илүү хурдан хөл алддаг санагддаг.

6

-Таны хэлдэг зөв шүү. Америкт амьдарч буй ихэнх ээж хүүхдийнхээ хувь тавиланг шийдэж аав гэх хүн зөвхөн амьдралын хэрэгцээг хангах нэг төрлийн амьд машин болж хувираад байх шиг. Тэгэхдээ энэ бүхнийг мэдсээр байж яагаад сүйт залуугаасаа урьтаж шийдвэр гаргаад байдаг юм. Та хоёр энэ асуудлаас болж хэрэлдэж байсан уу?

-Би ээж хүн. Би хэлсэн шүү дээ. Бид хоёр албан ёсоор хуримаа хийгээгүй байна. Миний гарт сүйн бөгж байлаа гээд би эхнэр нь болсон гэсэн үг биш. Гэр бүл болгон аз жаргалаар дүүрэн байвал сайхан хэрэг. Тэгэхдээ нэг хэвийн байвал уйтгартай. Нэг үгээр хэрэлдэж, муугаа үзэж байж л нэг нэгнийхээ сайн муу талыг эртхэн мэдэх болно. Би энэ дүрмийг хамгийн зөв алхам гэж бодож байна. Кейни бид хоёр өнгөрсөн 2012 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Тэр үед бид хоёр нэг нэгэндээ ухаангүй дурласан байсан учир хэрэлдэх асуудал огт гардаггүй байлаа. 2013 оны зургаан сард охин минь хорвоод мэндлэхэд бид хоёр хамгийн аз жаргалтай хос болж хувирсан. Харамсалтай нь, миний түргэн ааш, охиныхоо өмнөөс шийдвэр гаргадаг зангаас болж хааяа ганц хоёр удаа хэрэлдэж байсан. Тэгэхдээ энэ бүхнийг миний буруугаас болсон учир би эхэлж буулт хийсэн л дээ. Эгч, дүү нар минь намайг Нориг төрүүлсэний дараа их өөрчлөгдсөн гэж магтсан. /Инээв/

7

-Та өмнө нь хоёр ч удаа хуримаа хийж байсан. Хамгийн дуулиантай хурим бол сагсчин Крис Хамфристай хийсэн хурим. Харамсалтай нь та хоёр 72 цагийн дараа хуримаа цуцалж буйгаа зарласан. Хүмүүс Кейни та хоёр хуримыг бас насгүй гэх юм?

-Тиймээ би алдсан. Би Кейни Уэстэд итгэсэн учраас хүүхдийг нь төрүүлсэн. Та яагаад надад итгэхгүй байгаа юм бэ. Крис Хамфрис сайхан залуу, тэгэхдээ дэндүү ууртай, түрэмгий залуу. Тэр зан нь надад таалагдаагүй. Тэгээд л эртхэн шиг салах хэрэгтэй гэдгээ л мэдсэн.

6

-Кимийн эгч дүүс үнэхээр алдартай. Та нарыг үргэлж л хэвлэл мэдээллийнхэн дагаж мөрддөг. За яахав та болон эгч Кортни, дүү Кхоли нар нас биеэнд гүйцсэн эмэгтэйчүүд. Харамсалтай нь таны бага дүү Кулли, Женнифер нар дөнгөж 15, 16 настай. Тэднийг харахаар аль хэдийнэ нас биед хүрсэн бүсгүйчүүд шиг аашлах болж. Та тэр хоёрт зөвлөгөө өгдөггүй юм уу?

-Би бол уран бүтээлч. Тэд ч бас. Би 2005 оноос эхлэн “Кардашианыхантай хамт” реалити шоуг хийх санаа гаргах үед Кулли, Женнифер нар бяцхан хүүхдүүд байсан. Тэр хоёр бол миний шоунаас төрсөн уран бүтээлчид. Би тэр хоёрын амьдралыг хэнээс ч илүү мэднэ. Тиймээ, таны хэлдэг шиг дөнгөж 15, 16 настай байгаа дээрээ амьдралын хар бараан болгоныг мэдэх нь тийм ч сайхан зүйл биш. Амьдрал урт гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Би эгчийн хувиар ярилцах тохиолдол цөөнгүй ч тэр хоёр амьралд нь оролцохгүй байхыг хүсч байгаагаа олон удаа илэрхийлж байсан учир тоохоо больсон.

6

-Ноами Камбелл танай гэр бүлийг үзэн яддагаа олон удаа хэлж байсан. Саяхан хүртэл “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарсан зургийг тань шүүмжилсэн шүү дээ. Та Ноамид ямар хариу өгөх бодолтой байна?

-Сайн мэдэхгүй байна. Би энэ амьдралыг хэрхэн босгосон нь хэнд ч хамаагүй шүү дээ. Хүссэн гутал хувцсаа авч чадахгүй дэлгүүрийн лангуунаас шүлсээ гоожуулаад зогссоны оронд тэр гутал хувцсыг мөнгө төлөлгүй авахыг хэн ч бодно. Миний бодлоор Ноами Камбелл надад атаархсандаа л намайг гоочилсон байх. Надад атаархах хэрэггүй. Би энэ амьдралыг өөрөө л бүтээсэн. Хэрвээ надаас илүү юм бол тэгээд л илүү гарах хэрэгтэй шүү дээ. Өрөвдөлтэй аргаар хүний нэр хүндэд халдах бол утгагүй, увайгүй хэрэг. Би ухаантай учир Ноамид ямар ч хариу өгөхгүй. /Инээв/

6

-Хуримынхаа дараах амьдралаа яриач?

-Нори охиноо дүүтэй болгох байх.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сайханаа:
сайхан л хүүхэн шүү дээ, сайнаар бод, маш их таалагддаг,
2014-04-02
zaluu:
basl saihan bug.stei huuhen shuu. uneheer aytaihan :) . daanch umnuh naiz zaluu j n kardashsinii nuuts se.x bichlegeer por.no kino hiitsen n haramsaltai lol...
2014-04-02
zochin:
hamag amidralaa heruul uruultaigaa tv-r delgej bj olond tanigdsan. deer ni yavdaltaigaaraa aldartai gej bgaa. tegeed buun photoshop zurgiig ni zarim humuus shagshiraad bdagiig ni oilgodoggui yum
2014-04-01
cccp:
bie e unelj l iim amidral buteesen bailgui de 1 too zuv bodoj chadahgui, 1 hund yum urguj chadahgui yanhan l bga sh de uls oron ard tumend heregtei yum hiih bish harin ch bayachuudiin door gevtej bayachuudiin mungiig saasan biz teneg yanhan
2014-04-01
ergvvtee:
muuhai bitei armen hvvhen, namhan bvdvvn bogino holtoi boon tom tsej, eb habgui muuhai bogstoi...
2014-04-01
muuhai:
ene huuhnii bie yu ni goyo bnaa, bogino hultei tom bugstei ter zogsool bgaag ni hard as yamar muutai haragdaj bnaa
2014-04-01
*nuudad:
zaraa tavidag gazraa taviach *nuud aa
2014-04-01
19001973:
жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.
2014-04-01
19001973:
жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.
2014-04-01
19001973:
жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.
2014-04-01
19001973:
монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүсэж байна уу.тэгвэл та хаана ямар амралтын газар очихоо сонгоогүй бол..... авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас асуугаарай.
2014-04-01
19001973:
монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүсэж байна уу.тэгвэл та хаана ямар амралтын газар очихоо сонгоогүй бол..... авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас асуугаарай.
2014-04-01
balai huuhen:
teneg huuhen
2014-04-01
zocnin:
zovhon herzger turanhai bie goebisn...uaj iim goe orgon mor.nariin belhvvc..ogzogtei goe hvvhen boloh ve
2014-04-01
aagii:
hoorhon.bie haa saitai bvsgvi snvv..
2014-04-01