Өмнөд Солонгост газар хөдлөв

img

Өмнөд Солонгосын Тэань сууринд өчигдөр 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Өмнөд Солонгосын нийслэл Сөүл, Инчон, Сосань хотуудад хүртэл мэдрэгдсэн гэв.

Тус улс 1978 оноос эхлэн газар хөдлөлтийг хянаж эхэлснээс хойш Өмнөд Солонгост болж буй гурав дахь хүчтэй газар хөдлөлтөд тооцогдсон тухай Аюулгүй байдлын яамнаас мэдэгджээ. Хохиролын хэмжээг тодруулахаар шинжээчид  Тэань сууринд ажиллаж байгаа аж.

Тэжон хотын цаг уурын газраас мэдээлснээр, “5.1 магнитудын газар хөдлөлт Тэань суурингийн баруун хэсгийн арлуудад болсон” гэжээ.

1978 оны есдүгээр сарын 16-нд Өмнөд Солонгосын Сонги уулын ойролцоо 5.2 магнитудын газар хөдөлж байсан билээ. Мөн 2004 оны тавдугаар сарын 29-нд Кёнсан аймгийн Үлжинь хошуунаас 80 км зайтай далайд 5.2 магнитудын газар хөдөлж, таван хүн амиа алдаж байсан юм.

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin :
nogoo solongosiin hiij bgaa tsomiin asuudlaas bolj bgaa c yum bilyyr
2014-04-02
19001973:
жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.
2014-04-01
19001973:
монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүсэж байна уу.тэгвэл та хаана ямар амралтын газар очихоо сонгоогүй бол..... авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас асуугаарай.
2014-04-01
10 xoroolold:
10 xoroolold toosgon grash tvreeslvvlne utas 96636825
2014-04-01