Тэшиг суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

img

Хаврын хуурайшилтын улмаас  орон нутагт ой, хээрийн түймэр гарах нь элбэг байна. Тухайлбал, өчигдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Халзангийн ар” гэдэг газар хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн  иргэдтэй хамтран ажиллаж цурманд оруулсан байна.

.

Мөн тус аймгийн Тэшиг сумын 4 дүгээр багийн нутаг  “Хүзүүт” гэдэг газар ойн түймэр гарч, Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Түүнчлэн  Дархан-Уул аймгийн Орхон сумын Энх тал багийн нутаг “Ноён хонгор” гэдэг газар хээрийн түймэр, Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг “Баянбулагийн ам” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж бүрэн унтраажээ.

.

Энэ мэтээр ой хээрийг хамарсан түймэр их гарч байгаа тул иргэн та түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,  хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийг эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 ,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

19001973:
монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүсэж байна уу.тэгвэл та хаана ямар амралтын газар очихоо сонгоогүй бол..... авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас асуугаарай.
2014-04-01

жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.

no smoke:
mash huurai baigaa iimd muusain tamhichid l gal taviad baigaa.
2014-04-01