Шинзо Абэ: Хоёр Солонгосын асуудалд санаа зовж байна

img

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “CNN” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Япон улсын Засгийн газар хоёр Солонгосын асуудалд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр “Хоёр Солонгос өчигдөр нэгнээ өдөөн хатгасан, харилцан буудалцаан зохион байгуулсан. Өнөөдөр өмнөд, хойд Солонгосын хилийн орчимд байрладаг баруун тэнгисийн маргаантай арал руу Хойд Солонгос дахин ойрын зайны тусгалтай хоёр пуужин байрлуулсан бол Өмнөд Солонгос АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтын хүрээгээ тэлсээр Хойдын хилд ойртож, цэргийн сүр хүчээ үзүүлсээр байна. Хэрвээ өмнөд, хойд хоёр дайтвал хамгийн их хохирох улс бол Япон. Тэгэхдээ олон сая иргэний амь насыг хамгаалахын үүднээс өдөөн хамтгасан ямар ч үйлдлийг Япон улс хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ хоёр талаас дахин галт зэвсэг хэрэглэж, буудалцаан болбол Япон улс хөдлөнгөөс оролцох болно” гэж ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

Хойд Солонгос өчигдөр өглөөний 5.30 минутын үед маргаантай арал дээр байрлаж буй Өмнөд Солонгосын цэргийн хуаран руу 15 удаа буудсан юм. Харин Өмнөд Солонгос Хойдод анхааруулга өгч хоёр удаа буудсан хэмээн “yonhapnews.co.kr” мэдээлсэн билээ. Харин Хятадын “Синьхуа” агентлаг дээрх мэдээллийг үгүйсгэж, “Хойд Солонгос 300, Өмнөд Солонгос120 гаруй удаа гал нээсэн” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

time:
yasan hashirdaggui uls ve ene japan. dahiad nutag deere tsumiin bumbug huleej avah geed bgaam bh da.
2014-04-01
he he he:
харилцан буудалцаан зохион байгуулсан
2014-04-01
zochin:
manai setguulchid korea-n zaavraar bichdeg boljee, japan tengis gehiig zuun tengis, yapon hun yarival baruun tengis gej bichih um, ene bol yapon tengis gedeg nerteig yagaad martuulah geed bgaan bol.
2014-04-01
zzbbt:
baildaj bolohgui shuu guiy daraa jiliin zunaas baildaj bno ystoi alaltsaaraa kk
2014-04-01
19001973:
жолооч та тээврийн улсын татвараа төлж амжсан уу?хэдэн төгрөг яг хаана төлөхөө мэдэхгүй будилж яваа юм биз.та авто тээврийн талаарх бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973 дугаарлуу холбогдоорой.
2014-04-01
19001973:
монгол орныхоо үзэсгэлэнт газраар аялахыг хүсэж байна уу.тэгвэл та хаана ямар амралтын газар очихоо сонгоогүй бол..... авто тээвэр,аялал жуучлалын төвлөрсөн лавлах 19001973-аас асуугаарай.
2014-04-01
vovka:
ingej baihaar shuud baildchaach
2014-04-01