“Таван толгой” ХК-ийн үнэт цаас 1.54 хувиар буурлаа

img

Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр өдрийн арилжаагаар нийтдээ 15 ХК-ийн 3222 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр нийт 38 хэлцэл хийгдсэн бөгөөд 9,060,953.50 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.

ТОП-20 индекс 15846.80 нэгж болж, даваа гарагийнхаас 457.22 нэгжээр буюу 2.80 хувиар буурчээ. Өнөөдөр “Ноёт хайрхан” ХК-ийнх 14.67 хувь, “Гутал” ХК 13.82 хувь, “УБ-БҮК” ХК-ийн үнэт цаас 6.83 хувиар тус тус өссөн байна. Харин “Монгол шевро” ХК 14 хувь, “Дархан хүнс” ХК 13.89 хувь, “Арилжаа импекс” ХК 12.88 хувь, “АПУ” ХК 7.32 хувь, “Таван толгой” ХК 1.54 хувиар тус тус өмнөх өдрөөсөө үнэт цаасны ханш нь буурчээ.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ