Улсын Онцгой комисс хуралдана
Улсын Онцгой комиссын хурал өнөөдөр 09.00 цагаас болно. Хурлаар шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг цуцлах асуудлыг хэлэлцэх юм байна. Шүлхий өвчний голомттой гурван аймгийн 13 сумын нутагт өнгөрсөн сарын 20-ны өдрөөс хойш мал нэмж өвчлөөгүй тул ийнхүү хорио цээрийн дэглэмийг цуцлах эсэх асуудлаар хуралдахаар болжээ. Хурал Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд болно.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ