Чилид 8.0 магнитудын газар хөдлөлт боллоо
Чили улсад өнөөдөр үүрийн 4 цаг 32 минутын үед 8.0 магнитудын газар хөдлөлт болж цунамигийн аюул үүссэн тухай “Chile TV” мэдээлсэнийг “Ройтерс” агентлаг онцлов. Тус улсын аврах албаны дарга Бирман Жаверч “Өчигдөр оройны 21 цагийн үед Чили улсад 4.2 магнитудын газар хөдлөлт болсон. Удалгүй 40 минутын дараа Перу, Экватор, Панама, Коста Рикад болон Африкийн зарим орнуудад 4.1 магнитудын газар хөдлөлт болж цунами үүсэх магадлалтай бүсэд орсон учир иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдөр өглөө дахин Чилид 8.0 магнитудын газар хөдлөлт болж тус газар хөдлөлт ердөө 10 метрийн гүнд болсон учир бидэнд аюул ойрхон байна. Тиймээс газар хөдлөлт дахин болохыг үгүйсгэхгүй байна” гэж мэдэгдсэн байна.
1
Өмнө нь 2009 онд Чили улсад 9.2 магнитудын газар хөдлөлт болж 100 гаруй иргэн амиа алдаж байсан аж. 2010 онд 8.8 магнитудын газар хөдлөлт болж 500 гаруй иргэн амиа алдаж, 20 мянга гаруй хүн орох оронгүй болж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ