270 метр байгалийн чулуун замыг барих ажлыг эхлүүлжээ
Улаанбаатар хотын “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ийнхэн өчигдөр Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөж байгаа уулзвар, замын ажилтай танилцжээ.
Ажлын хэсгээс санаачлан Лааганы гудамжийг Анкарагийн гудамжтай холбож, Бишрэлт зочид буудал, Зоос гоёлын уулзвар болон тухайн хэсгийн хороолол дунд үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 270 метр чулуун замыг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажиллаж байна.
,
Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Ажлын хэсгийн ахлагч Н.Гантөмөр, “Хороолол дундах замыг байгалын чулуугаар хийх нь жолооч нарыг хурд хэтрүүлэхээс сэргийлдэг учраас замын хөдөлгөөний аюулгүй байдалд маш чухал нөлөө үзүүлдэг. Энэ зам ашиглалтад орсноор “Зоос гоёл”-ын уулзварын ачаалал 10 орчим хувиар буурна гэж ажлын хэсгийхэн тооцож байна” гэлээ.
Бишрэлт зочид буудлын урдуур Анкарагийн гудамж руу орох тус зам нь 2 урсгалтай байх бөгөөд ажлын явц 90 гаруй хувьтай, энэ сарын дундаас хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ