Яармагийн түр гүүрийг холбох замын ажил өнөөдрөөс эхэлнэ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийг хоёр тийш холбох холбоос 0.5 км автозамын барилгын ажил өнөөдрөөс эхэлнэ. Уг замын ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ.
Яармагийн гүүрнээс Нисэхийн товчоо хүртэлх авто замын өргөтгөл хийсэнтэй уялдуулан уг гүүртэй зэргэлдээ 270 метр урт шинэ гүүр тавих гэж байгаа. Уг ажил 2-3 жил үргэлжлэх учраас энэ хугацаанд түр гүүр тавиад байгаа юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ