Өмнөд солонгосчууд Монгол хатанд хүндэтгэл үзүүлэв
Дэлхийн хамгийн хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан Их Монгол улсын хаан Чингисийн алтан ураг гэгддэг Тогоонтөмөр хааны их хатан Данаширид Өмнөд Солонгосчууд хүндэтгэл үзүүлсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Энэхүү арга хэмжээ Өмнөд Солонгосын Ёончунь мужид болж, нутгийн иргэд Данаширид хатанд мөргөж ёслол үйлджээ. Ийнхүү хүндэтгэл үзүүлэх болсон гол шалтгаан нь Өмнөд Солонгосын “SBS” телевизийн кино баг ирэх онд Тогоон төмөр хааны байлдан дагуулалтыг харуулсан түүхэн уран сайхны кино хийхээр төлөвлөж их хатан Данаширидаас зөвшөөрөл авч мөргөсөн гэнэ.
Солонгосын түүхийн номонд Их Монгол улсын хаад ууртай догшин хэмээн бичээстэй байдаг учир хааны итгэлт хүнээр нь төлөөлүүлэн зөвшөөрөл авч байгаа хэмээн тайлбарлажээ. Данашири хатан нь Юань улсын сүүлчийн хаан Тогоонтөмөрийн их хатан юм. Тэрээр Дархан тайш, Нууц бичгийн яамны сайд, Тайпин ван Яньтөмөрийн охин бөгөөд Дотоод бичгийн яамны зүүн этгээдийн чинсан Тэнгис чинсангийн охин дүү нь байжээ. Данашири хатан нь 1333 оны зургаадугаар сард Тогоонтөмөрийг хаан ширээнд залрахад их хатнаар өргөмжлөгдсөн гэдэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ