Хятадад “цэвэр агаар” эрэлттэй байна

img

Хятадын нийслэл Бээжин хотноо цэвэр агаар алтнаас илүү үнэд хүрч байгаа тухай “www.globalpost.com” мэдээллээ. Сүүлийн жилүүдэд тус улсад агаарын бохирдол гамшигийн хэмжээнд хүрсэн учраас өдөрт 2-5 хүн хорвоог орхиж байна. Савлаж, тусгай аргаар гаргаж авсан цэвэр агаар Бээжинд хэрэглэгчдийн худалдан авдаг топ бараануудын нэг болжээ.

:

Фото: (STR – AFP/Getty Images)

2014 оны гуравдугаар сарын 29. “Цэвэр агаар аваарай. Цэвэр агаар зарж байна” хэмээн орилох бүсгүйчүүд Бээжин хотын иргэдийг жинхэнэ утгаараа байлдан дагуулав.

.

Фото: (STR - AFP/Getty Images)

Хятадад уулын цэвэр агаарыг савлаж зарах болжээ. Тус бүтээгдэхүүн нь агаарын бохирдолд нэрвэгдсэн хотын иргэдийн дунд эрэлттэй байгаа юм.

.

Фото: (STR - AFP/Getty Images)

Хэнань мужийн Луанчуанд савласан цэвэр агаарыг худалдан авах хүмүүсийн тоо олширчээ. Хятадын Лаожун уулын цэвэр агаарыг савласан тул хүний эрүүл мэндэд онцгой нөлөөтэй хэмээн үйлдвэрлэгчид тайлбарлаж байна.

.

Фото: (STR - AFP/Getty Images)

Бүтээгдэхүүнийг худалдан авахын өмнө үнэгүй хэрэглэж үзэхийг үйлчлүүлэгчдэд зөвлөдөг учир борлогдоход их нөлөөлдөг аж.

_

Фото: (STR - AFP/Getty Images)

Цэвэр агаараар 30 минут амьсгалахад 30 ам.долларын үнэтэй.

_

Фото: (STR - AFP/Getty Images)

Энэхүү цэвэр агаарын тусламжтайгаар Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой аж. Цэвэр агаар зарах санааг анх гаргасан Жаньсу мужийн иргэн Дань Ли “Засгийн газар надтай тохиролцож чадвал цэвэр агаар хэрхэн гаргаж авдаг аргаасаа заах боломжтой” хэмээн ярьжээ.

.

Фото: (STR - AFP/Getty Images)

Хятадын 10 хотод агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн юм. Агаарын бохирдлын тусламжтайгаар Хятадын топ баячуудын тоонд орсон Дань Ли гэгч.

.

Фото: (STR - AFP/Getty Images)

Савалсан цэвэр агаарыг худалдан авбал хамгийн багадаа долоо хоног хэрэглэх боломжтой гэнэ. Харин дахин цэнэглүүлэхэд 200 ам.долларын үнэтэй.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unen:
agaariin bokhirdliin eseg ursen 200 terbumaar agaar hotiin humuusd ugsun bol ur duntei baikh baisan. harin ter mungu elbegee akhiin turiivchind orsondoo huurhii
2014-04-02
1234:
hugjjiine gej huuruud bailgvi. zohion baiguulalttai zuv hugjuulehgvi bol bid udahgvi iim bolno doo. baigali orchnoo suitgeh hereggvi.
2014-04-02
зочин:
өвөл манайх ч гэсэн цэвэр агаар худалдах авахаар болсон байхшүү
2014-04-02
яасан үнэтэй юм бэ:
үнэхээр ийм их үнэтэй байдаг бол сарын виз аваад монгол руу ирэгсэд олшрох юм байгаа даа. энэ нь хямд төдийгүй хязгааргүй хэрэглээ болох юм бишүү
2014-04-02
сонин л юм:
сэтгэхгүй юм гэж байхгүй хүмүүс хятадууд. харин үнийн хувьд ийм байна гэж байхгүй байхаа. бид хятадыг муулснаараа барахгүй тэднээс сурч, сурснаа илүү хийж байж л барна.
2014-04-02
kalki:
za yahav tegvel deer n gazriig n hodolgood, usiig n horduulaad ogii. mai
2014-04-02