Зургаан дүүргийн хяналтын камерыг 60 хувиар нэмэгдүүлнэ

img

 

Нийслэлийн Засаг даргын  2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган зам, нийтийн үйлчилгээний газруудад гэрэлтүүлэг, аюулгүй байдлын хяналтын сүлжээ бий болгох ажлын хүрээнд төвийн зургаан дүүрэгт хяналтын камер байршуулах ажил үргэлжилж байна. 2012 онд Чингэлтэй дүүргийн 13, 14-р хороонд 30, 2013 онд Хан-уул дүүргийн 4-16-р хороонд 25, Чингэлтэй дүүргийн 7, 14-р хороо, Баянгол дүүргийн 1,7 ,12, 13, 14, 19-р хороонд 175, Сүхбаатар дүүргийн 1-16 хороонд 125 гээд нийт 369 хяналтын камерыг нийслэл, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр байршуулжээ.

 

Харин 2014 онд Баянзүрх дүүргийн 1-28 дугаар хороонд 217, Сонгинохайрхан дүүргийн 1-32 дугаар хороонд 180, Сүхбаатар дүүргийн 1-16 дугаар хороонд 93 нийт 490 хяналтын камерыг шинээр суурилуулахаар санал гарчээ. Энэ ажилд нийт 3,6 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд Нийслэл, орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөжээ.

Ингэснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэг нийт 859 хяналтын камертай болж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын түгжрэлийг хянаж, сааруулах ажлыг зохион байгуулахад дөхөм болно гэж албаныхан үзэж байгаа юм.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

схд 14-р хорооны иргэн:
схд-ийн 14- хорооны нутаг дэвсгэр гэж хулгай нүүрлэсэн хороо байгаа шүү эхний ээлжинд оруулахыг бодоорой гуйж байна шүү
2014-04-02
setguulchded:
setguulchidee ub hotod 1-ch tod hardag kamer baihgui ee *rdlaga hargahgyi. todrol hyagtral mash muu. harin taiwan-ii kameruud bol yag gar utas shig delgedeg todruulj zadalj hardag bilee!!!!!1
2014-04-02