Бекхэмийн хүүг дээрэмдэхийг оролджээ

img

Нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм гэр бүлийнхээ хамтаар Лос Анжелес хотод байрлах сүшиний ресторанд үйлчлүүлээд гарч явахад дунд хүү Ромео Бекхэм рүү хоёр этгээд халдаж, дээрэмдэхийг оролдсон тухай “Hollywood.com” мэдээллээ. Энэ үеэр Викториа Бекхэм охин Харпертай машин дотор сууж байсан бол Дэвид Бекхэм том хүү Брүүклэн нар ресторанаас гарч амжаагүй байжээ.

Ромео Бекхэм энэ талаар “20 орчим насны хоёр залуу намайг дуудсан. Би эргэж хартал “аав чинь Дэвид Бекхэм мөн биз дээ. Танайхыг баян гэдгийг чинь мэдэж байна. Түрүүвчээ гаргаад ир. 500 ам.доллар байхгүй бол хутгалах болно” гээд өмднийхөө халааснаас хутга гаргаж ирсэн. Би айсандаа туслаарай гэж орилоход бие хамгаалагчид тэднийг барьсан” гэж ярьжээ.

Ромео Бекхэм ах дүү нараа бодвол илүү их алдаршсан юм. Тэрбээр 2013 онд “Burberry” брэндийн сурталчилгаанд тоглож, “ELLE” сэтгүүлийн нүүрт супер модель Кейт Мосстой хамтдаа гарч байсан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yadiin:
bi deeremchdiin tald baina, daanch haramsaltai ni barigdaj, manai mongold bol hajuud ni han hentii nalaij bhad gedeg shig ,,,
2014-04-03